БНСУ, АНУ, Япон улсууд БНАСАУ-ын цөмийн зэвсгийн асуудлаар хэлэлцээ хийв
Сөүл, Вашингтон, Токиогийн төлөөлөгчид Умард Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах асуудлаар мягмар гарагт хэлэлцээ хийсэн байна. Умардын тал долоо дахь удаагаа цөмийн туршилт хийх зэргээр ахиж өдөөн хатгах нөхцөлд олон улсын хамтын нийгэмлэг хатуу бөгөөд нэгдсэн хариу арга хэмжээ авах болно
Мэдээллийн алба

Сөүл, Вашингтон, Токиогийн төлөөлөгчид Умард Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах асуудлаар мягмар гарагт хэлэлцээ хийсэн байна. Умардын тал долоо дахь удаагаа цөмийн туршилт хийх зэргээр ахиж өдөөн хатгах нөхцөлд олон улсын хамтын нийгэмлэг хатуу бөгөөд нэгдсэн хариу арга хэмжээ авах болно гэж Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам мэдэгдсэнийг Арирангньюс мэдээлсэн байна.
БНАСАУ-ын өдөөн хатгалга нь үр дүнд хүрч чадахгүй гэдгийг Умардын дэглэмд харуулахын тулд гурван талт хамтын ажиллагаа чухал болохыг төлөөлөгчид онцлон тэмдэглэжээ. Өмнөд Солонгосын цөмийн асуудлаарх дээд элч Умард Солонгосын цөмийн үйл ажиллагаанд харамсаж байгаагаа илэрхийлж, энэ нь зөвхөн Умардын аюулгүй байдал, эдийн засгийг сулруулж байгааг анхааруулжээ. Үүнээс гадна, БНСУ-ын Ерөнхий сайд Хан ДокСү, Умард Солонгос цөмийн бөмбөгийн туршилт хийхэд бэлэн болсон гэж мэдэгдсэнийгЁнхап агентлаг уламжилсан байна. Өмнөд Солонгос болон түүний холбоотнууд Умардын томоохон өдөөн хатгалгад үргэлж бэлтгэлтэй байсаар ирснийг тэмдэглэжээ. БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Сү, Их Британийн Sky News телевизэд өгсөн ярилцлагадаа "Хэдийгээр цөмийн туршилт хэзээ болохыг мэдэхгүй байгаа хэдий ч Умардын тал бэлтгэлээ аль хэдийн хангасан гэж бид тооцоолж байна” гэж хэлсэн байна. Энэ жил БНАСАУ ойрын болон алсын зайн тусгалтай пуужингийн туршилтыг олон удаа хийсэн.
Түүнчлэн, долоо дахь удаагийн цөмийн туршилтыг явуулж болзошгүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан, Өмнөд Солонгос болон түүний холбоотнууд Умард Солонгос цөмийн туршилт хийх магадлалтай байгаа энэ цаг үед анхаарал сэрэмжтэй байхыг Ерөнхий сайд Хан Док Сү дурдсан байна. Тэрээр, Умардын тал цөмийн туршилт хийх нөхцөлд ямар хариу арга хэмжээ авахгүй хэлж чадахгүй гэсэн хэдий ч ийм өдөөн хатгалгад үргэлж бэлтгэлтэй байсаар ирсэн гэдгээ мэдэгджээ. Мөн БНАСАУ-ын тулган шаардсан нөхцөлөөр бус өөрсдийн арга замаар энх тайвнаа баталгаажуулах болно" гэж тэрээр цохон тэмдэглэжээ.


















