Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ болон АНУ хамтарсан агаарын цэргийн сургуулилтаа хийлээ

Умард Солонгос баасан гарагт Зүүн тэнгис рүү шинэ төрлийн тив алгасагч баллистик пуужин хөөргөсөн. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгос болон АНУ-ын арми хоёр дахь удаагийн хамтарсан агаарын сургуулилалт хийсэн тухай цэргийн албаныхан мэдэгдсэнийг Ёнхап агентлаг мэдээлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ болон АНУ хамтарсан агаарын цэргийн сургуулилтаа хийлээ
БНСУ болон АНУ хамтарсан агаарын цэргийн сургуулилтаа хийлээ. Зураг: МҮОНРТ

Умард Солонгос баасан гарагт Зүүн тэнгис рүү шинэ төрлийн тив алгасагч баллистик пуужин хөөргөсөн. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгос болон АНУ-ын арми хоёр дахь удаагийн хамтарсан агаарын сургуулилалт хийсэн тухай цэргийн албаныхан мэдэгдсэнийгЁнхап агентлаг мэдээлсэн байна.

Өмнөд Солонгосын арми мэдэгдсэнээр, Сөүл Вашингтон, Умард Солонгосын цэргийн үйл ажиллагааг хянаж, Умардын өдөөн хатгалгад хамтарсан хариу арга хэмжээ авах хүчээ сайжруулахын тулд нягт хамтран ажиллахаа цохон тэмдэглэжээ. Умардын тал баасан гарагийн өглөө Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан гэж мэдэгдсэн. Пуужин дээд тал нь 6000 км-ийн өндөрт хүрч, Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан гэж үзэж байгааг Эн-Эйч-Кэй мэдээлжээ. Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдээлснээр, хамтарсан бэлтгэлийн хүрээнд, АНУ-ын B-1B төрлийн 2 бөмбөгдөгч онгоцыг дагаж Өмнөд Солонгосын F-35A, АНУ-ын F-16 сөнөөгч онгоцууд нислэг хийжээ.

Хуваалцах