БНСУ болон БНХАУ харилцаагаа илүү ойр нягт болгох сонирхлоо илэрхийлэв
БНХАУ-ын гадаад харилцааны сайд Ван И-гийн албан ёсны айлчлал пүрэв гарагт Өмнөд Солонгост боллоо. Тэрбээр Өмнөд Солонгосын гадаад харилцааны сайдтай
Мэдээллийн алба

БНХАУ-ын гадаад харилцааны сайд Ван И-гийн албан ёсны айлчлал пүрэв гарагт Өмнөд Солонгост боллоо. Тэрбээр Өмнөд Солонгосын гадаад харилцааны сайдтай "COVID-19" цар тахлын халдварыг зогсоох, түүний эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах асуудлыг хэлэлцсэн байна.
Ван И БНХАУ "COVID-19" цар тахалтай тэмцэж байх ид хүнд үед тусалж, дэмжсэн явдалд талархаж байгаагаа Өмнөд Солонгосын талд илэрхийлжээ. Сөүлийн хувьд цар тахлын нөхцөл байдлыг хоёр орон одоогийнхоос илүү ойр нягт хамтран ажиллах боломж гэж харж, цар тахлын дэгдэлтийг зогсоон, эдийн засгаа сэргээхийн зэрэгцээ бүс нутгийн энх тайван аюулгүй байдлыг тогтвортой байлгахад хамтын ажиллагаа ойр байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Хоёр талын төлөөлөгчдийн хэлэлцэх асуудалд Умард Солонгосын аюулгүй байдалтай холбоотой сэдэв багтсан тухай мэдээлэл гарсан ч Ван И болон КангГюнВа нарын хэн хэн нь энэ тухай дурдсангүй. Харин Бээжин АНУ-тай худалдааны дайн хийж байгаа үед Америкийн засаг захиргаа солигдохын өмнө Сөүлтэй харилцаагаа илүү нягтруулах сонирхолтой байх шиг байна гэж Өмнөд Солонгосын төв хэвлэлд мэдээлжээ. Хятадын гадаад харилцааны сайд айлчлалынхаа үеэр БНСУ-ын ерөнхийлөгч МунЖэИнд бараалхжээ.


















