Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ болон БНХАУ валют солилцооны хэлэлцээрээ дахин 3 жилээр сунгав

Өмнөд Солонгос болон БНХАУ-ын засгийн газар валют солилцооны хэлэлцээрээ сунгахаар тохирсон байна. Солонгосын төв банк хоёр тал валют солилцооны гэрээгээ дахин 3 жилээр сунгахаар тохирсон тухай мэдэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ болон БНХАУ валют солилцооны хэлэлцээрээ дахин 3 жилээр сунгав
БНСУ болон БНХАУ валют солилцооны хэлэлцээрээ дахин 3 жилээр сунгав. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгос болон БНХАУ-ын засгийн газар валют солилцооны хэлэлцээрээ сунгахаар тохирсон байна. Солонгосын төв банк хоёр тал валют солилцооны гэрээгээ дахин 3 жилээр сунгахаар тохирсон тухай мэдэгджээ. Ингэснээр хоёр тал санхүүгийн хямралын үед 56тэрбум америк доллар солилцох боломжтой болж байгаа юм байна.

Өнгөрсөн 9 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн энэ хэлэлцээрийг хоёр удаа сунгаж байсан бөгөөд сая мягмар гарагт хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон юм. санхүүгийн зах зээл Өмнөд Солонгос, Хятад хоёр энэ хэлэлцээрийг дахин сунгахгүй болов уу гэж таамаглаж байсан. Учир нь АНУ-ын пуужингаас хамгаалах системийг өмнөд Солонгосын нутагт байрлуулахыг Хятадын засгийн газар эсэргүүцэж, улмаар хоёр орны харилцаанд таагүй уур амьсгал бүрдсэн юм. Үүнээс болоод Хятад Өмнөд Солонгосын харилцааны зарим асуудал гацах, өөрчлөгдөх зүйл гарах болов уу гэж ажиглагчид таамаглаж байна.

Түүнчлэн олон жил хэрэгжүүлж ирсэн валют солилцооны хэлэлцээрийг дахин сунгасан нь хоёр орны харилцааг сайжруулахад тус дөхөм болох эсэх нь тодорхойгүй байна. Өмнөх туршлагаас нь харвал хоёр орны харилцаа түүхэн асуудлаас болж муудсанаас болж Өмнөд Солонгосын Японтой хэрэгжүүлж байсан валют солилцооны хэлэлцээр 2015 онд зогсож байсан юм.

Хуваалцах