Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

БНСУ-д 10 настай охиныг хүчиндсэн гэх монгол оюутанд ял оноожээ

Өнгөрсөн оны наймдугаар сарын 5-ны өдөр хамтран амьдардаг эмэгтэйгийнхээ 10 настай охиныг хүчирхийлэхийг завдсан гэх хэрэгт шалгагдаж байсан монгол оюутанд БНСУ-ын Тэгү хотын шүүхээс 3 жилийн хорих ял оноосон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-д 10 настай охиныг хүчиндсэн гэх монгол оюутанд ял оноожээ
БНСУ-д 10 настай охиныг хүчиндсэн гэх монгол оюутанд ял оноожээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн оны наймдугаар сарын 5-ны өдөр хамтран амьдардаг эмэгтэйгийнхээ 10 настай охиныг хүчирхийлэхийг завдсан гэх хэрэгт шалгагдаж байсан монгол оюутанд БНСУ-ын Тэгү хотын шүүхээс 3 жилийн хорих ял оноосон байна. Монгол Улсын иргэн 27 настай Л-ийн хувьд мөрдөн шалгалтын үед өөрийн хэргээ хүлээсэн бөгөөд мөрдөгчид “Хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан” хэмээн ярьжээ. Түүнд БНСУ-ын анхан шатны шүүх 3 жил хорих ял оноосон бол давж заалдах шатны шүүх энэхүү ялыг нь хэвээр үлдээсэн байна.

Хуваалцах