Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ-д 16 сартай хүүхдээс коронавирусний халдвар илэрлээ

БНСУ-д 16 сартай нялх хүүхдээс коронавирусын халдвар илэрлээ. БНСУ-д 31 дэх халдвар авсан хүний очсон хуримын ордонд очоод ирсэн залуу гэр бүл коронавирусний халдвар авсан болохыг шинжилгээгээр тогтоогоод байсан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-д 16 сартай хүүхдээс коронавирусний халдвар илэрлээ
БНСУ-д 16 сартай хүүхдээс коронавирусний халдвар илэрлээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-д 16 сартай нялх хүүхдээс коронавирусын халдвар илэрлээ. БНСУ-д 31 дэх халдвар авсан хүний очсон хуримын ордонд очоод ирсэн залуу гэр бүл коронавирусний халдвар авсан болохыг шинжилгээгээр тогтоогоод байсан.

Тэгвэл энэхүү гэр бүл нь Кимпо хотод амьдардаг бөгөөд Тэгү хотод хуриманд оролцчихоод ирсэн байна.

Улмаар 16 сартай хүүхдийнх нь эхний шинжилгээний хариу эрүүл гарсан боловч хоёрдох удаагийн шинжилгээний хариу дөнгөж сая гарч коронавирусний халдвар авсан болохыг нь тогтоолоо.

MҮОНРТ БНСУ дахь тусгай сурвалжлагч: Э.Ижилболд

Хуваалцах