Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ-д Америкийн цэргүүдийг байршуулах зардлыг 2 тал хуваан төлнө

БНСУ-ын батлан хамгаалахын сайд Со Ук, Пентагоны шинэхэн тэргүүн Ллойд Остин нар Солонгосын хойгт Америкийн цэргүүдийг байршуулах зардлыг хуваан төлөх 11 дэх удаагийн шинэ гэрээнд гарын үсэг зурлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-д Америкийн цэргүүдийг байршуулах зардлыг 2 тал хуваан төлнө
БНСУ-д Америкийн цэргүүдийг байршуулах зардлыг 2 тал хуваан төлнө. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын батлан хамгаалахын сайд Со Ук, Пентагоны шинэхэн тэргүүн Ллойд Остин нар Солонгосын хойгт Америкийн цэргүүдийг байршуулах зардлыг хуваан төлөх 11 дэх удаагийн шинэ гэрээнд гарын үсэг зурлаа.

Сөүлд болсон гэрээнд гарын үсэг зурах ёслолд БНСУ-ын гадаад хэргийн сайд, Чон Ыи Ён АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар оролцсон байна. Сөүл Америкийн талын шаардлагын дагуу цэргүүдийг нь байрлуулах зардлыг мнөх гэрээнийхээс 13,9 хувиар нэмэгдүүлжээ.

Харин 2022 оноос энэ зардал батлан хамгаалах зардлын өсөлтийг дагаад жил бүр нэмэгдэх юм. Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын тал Америкийн цэргүүдийг байрлуулах зардалд нийт 915 сая ам.доллар төлсөн байна.

Хуваалцах