БНСУ-д COVID-19 халдвар авсан хүний тоо 1766 боллоо
Тэгвэл 16:00 цагийн байдлаар нийт 1766 хүн халдвар авч, 13 хүн нас бараад байна.
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

БНСУ-д өнөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 27-ны 09:00 цагаас хойш COVID-19 халдварын 171 тохиолдол шинээр бүртгэгджээ. Тэгвэл 16:00 цагийн байдлаар нийт 1766 хүн халдвар авч, 13 хүн нас бараад байна. Нэг өдрийн дотор л COVID-19 халдварын 505 тохиолдол шинээр бүртгэгдээд байгаа юм.
Солонгост шинэ коронавирусний халдвар 7 хоногийн дотор ямар хурдан тархсаныг доорх графикаас харж болно.

МҮОНРТ-ийн БНСУ дахь тусгай сурвалжлагч: Э.Ижилболд
Хуваалцах


















