БНСУ-д COVID-19 халдвараар хоёр дахь хүн нас барлаа
Тэрбээр 55 настай Солонгос улсын иргэн бөгөөд өчигдөр шинжилгээний хариу нь гарч халдвар авсан нь тогтоогдсон байна.
Мэдээллийн алба

БНСУ-д өчигдөр COVID-19 халдвараар хоёр дахь хүн нас барлаа. Тэрбээр 55 настай Солонгос улсын иргэн бөгөөд өчигдөр шинжилгээний хариу нь гарч халдвар авсан нь тогтоогдсон байна. Өвчтөнийг өдөр 16:00 цагийн үед Пусаны эмнэлэгт хүргэж ирсэн боловч биеийн байдал нь огцом муудаж 18:00 цагийн үед нас баржээ. Өнөө өглөөний байдлаар Пусанд COVID-19 халдвараар 57 настай эмэгтэй, 19 настай эрэгтэй хоёр өвчилсөн болох нь тогтоогдсон байна.
Мөн Жэжү хотод БНСУ-н иргэн, 20 настай хүн буудалд ажилладаг эмэгтэйгээс вирусний халдвар авсан нь илэрчээ. Тэрбээр энэ сарын 13-16-ны өдрүүдэд төрсөн нутаг болох Тэгү хот руу явчихаад ирсэн болохыг нь тогтоогоод байгаа юм. Одоогоор түүний ажилладаг "WE" зочид буудлыг хаагаад байна.
МҮОНРТ-ийн БНСУ дахь тусгай сурвалжлагч: Э.Ижилболд


















