Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ-д энэ долоо хоногоос цаг агаар сэрүүсэх төлөвтэй байна

Өмнөд Солонгост олон жилийн дунджаас харьцангуй дулаахан намар болж, 9,10-р сарын дундаж температур мэдэгдэхүйц өндөр үзүүлэлттэй байлаа. 11-р сарын эхний хэд хоног дулаан байв. Өнгөрсөн долоо хоногт гэхэд 22 градусаас дээш халж байсан бол өчигдрөөс эхлэн цаг агаар эрс сэрүүсэж бай

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-д энэ долоо хоногоос цаг агаар сэрүүсэх төлөвтэй байна
БНСУ-д энэ долоо хоногоос цаг агаар сэрүүсэх төлөвтэй байна. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгост олон жилийн дунджаас харьцангуй дулаахан намар болж, 9,10-р сарын дундаж температур мэдэгдэхүйц өндөр үзүүлэлттэй байлаа. 11-р сарын эхний хэд хоног дулаан байв. Өнгөрсөн долоо хоногт гэхэд 22 градусаас дээш халж байсан бол өчигдрөөс эхлэн цаг агаар эрс сэрүүсэж байгааг цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Кёнги, Канвон, Кёнсан зэрэг аймгуудад температур 10 градусаар эрс буурсан үзүүлэлттэй байгаа бол зарим уулархаг нутгуудаар 15 хүртэлх градусаар сэрүүссэн үзүүлэлттэй байна.

Нийслэл Сөүл хот орчимд мөн Даваа гарагт гэхэд бороо орж сэрүүссэн төлөвтэй байна. Цаашдаа нутгийн баруун хойд нутгаар үргэлжлүүлэн сэрүүснэ гэж цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах