БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр 1900 орчим иргэнийг ажилд зуучилна
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр 1900 орчим иргэнийг ажилд зуучлахаар төлөвлөөд байна.
Мэдээллийн алба

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр 1900 орчим иргэнийг ажилд зуучлахаар төлөвлөөд байна. Тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах хэлний шалгалтын бүртгэл маргааш орон даяар эхлэх гэж байна.
Гурван өдөр үргэлжлэх энэ бүртгэлд хамрагдах иргэд, тухайн дүүрэгт заасан цагт очихгүй бол бүртгэхгүй гэдгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас мэдэгдлээ. Энэ талаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга н.Буянбадрахаас тодрууллаа.


















