Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны даатгалын буцаан олголтыг авах боломжтой

Бүгд Найрамдах Солонгос Улсад Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Монгол Улсын иргэд ажилласан хугацааны 13 дахь сарын цалин болон нутаг буцах замын зардлын даатгалд хамрагддаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны даатгалын буцаан олголтыг авах боломжтой
БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны даатгалын буцаан олголтыг авах боломжтой. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Солонгос Улсад Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Монгол Улсын иргэд ажилласан хугацааны 13 дахь сарын цалин болон нутаг буцах замын зардлын даатгалд хамрагддаг. Эдгээр даатгалаас буцаан олголт нэхэмжлээгүй нэр бүхий иргэд дараах материалыг бүрдүүлэн доорх хаягаар холбогдож мэдээлэл аваарай.Бүрдүүлэх материал:1. Гадаад паспорт, иргэний үнэмлэхийн эх хувь.

2. Нэхэмжлэгчийн нэр дээрх харилцах дансны тодорхойлолт.Жич: Нэхэмжлэл гаргаж буй иргэн өөрийн биеэр хүсэлт гаргах ба ар гэрийнхэн нь /эхнэр, нөхөр, эцэг эх, ах дүү г.м/ төлөөлөхгүй болохыг анхааруулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу. Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Хуваалцах