БНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 2022 болжээ
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв 10:00 цагт ээлжит мэдээлэл хийж тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол өчигдөр 17.00 цагаас хойш 256-аар нэмэгдэж нийт 2022-д хүрснийг мэдэгдэв. Шинээр Сөүл хотод
Мэдээллийн алба

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв 10:00 цагт ээлжит мэдээлэл хийж тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол өчигдөр 17.00 цагаас хойш 256-аар нэмэгдэж нийт 2022-д хүрснийг мэдэгдэв. Шинээр Сөүл хотод 6, Бусан хотод 2, Дэгү хотод 182, Инчон хотод 1, Дэжөн хотод 4, Кёнги мужид 4, Умард Чүнчон мужид 1, Өмнөд Чүнчон мужид 4, Умард Гёнсан мужид 49, Өмнөд Гёнсан мужид 3 тохиолдол тус тус илэрсэн байна.
Одоогийн байдлаар 70940 (+4288) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 44167 (+4849) иргэний хариу сөрөг гарч, 24751 (-817) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 26 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 13 иргэн нас барсан. Одоогоор 1983 (+256) иргэн тусгаарлагдсан байна.

Сануулахад, өчигдөр /2020.02.27/ 16:00 цагийн байдлаар коронавирусний халдвартай хүний тоо 1766 болсон байжээ.
MNB БНСУ дахь тусгай сурвалжлагч: Э.Ижилболд


















