Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 8320 боллоо

Сүүлд 264 хүн нэмж эдгэн гарснаар нийт 1401 хүн эдгэрээд байна. Нас баралтын хувьд 6 хүн нэмж нас барснаар нийт 81 хүн нас бараад байна. Сүүлд Соннам дүүргийн Инхэ сүмээс нийт 31 хүн халдвар авсан болох нь илрээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 8320 боллоо
БНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 8320 боллоо. Зураг: МҮОНРТ

БНСУ-д өнөөдөр 00:00 цагийн байдлаар коронавирусний халдварын 84 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 8320 хүн халдвар аваад байна.

Сүүлд 264 хүн нэмж эдгэн гарснаар нийт 1401 хүн эдгэрээд байна. Нас баралтын хувьд 6 хүн нэмж нас барснаар нийт 81 хүн нас баржээ. Сүүлд Соннам дүүргийн Инхэ сүмээс нийт 31 хүн халдвар авсан болох нь илрээд байна.

Сүм цуглааныг хориглоод байхад иргэдийн ухамсаргүй үйлдлээс болж халдварын тархалт ихсэж болзошгүйг анхааруулж байна. Хэдий халдварын тархалт буурч байгаа ч гэсэн хорио цээрийн дэглэмийг чанд сахихыг зөвлөе.

MNB Э.Ижилболд

Хуваалцах