БНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 977 болжээ
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв 17:00 цагт ээлжит мэдээлэл хийж тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол өнөөдөр 10.00 цагаас хойш 84-өөр нэмэгдэж нийт 977-д хүрснийг
Мэдээллийн алба

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв 17:00 цагт ээлжит мэдээлэл хийж тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол өнөөдөр 10.00 цагаас хойш 84-өөр нэмэгдэж нийт 977-д хүрснийг мэдэгдэв. Шинээр Сөүл хотод 4, Бусан хотод 5, Дэгү хотод 44, Улсан хотод 1, Кёнги мужид 2, Умард Гёнсан мужид 23, Өмнөд Гёнсан мужид 2, Умард Чүнчон мужид 2, Өмнөд Чүнчон мужид 1 тохиолдол тус тус илэрсэн байна.
Одоогийн байдлаар 40304 (+3588) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 25447 (+2897) иргэний хариу сөрөг гарч, 13880 (+607) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 22 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 10 (+2) иргэн нас барсан. Одоогоор 945 (+82) иргэн тусгаарлагдсан байна.
Эх сурвалж: Embassy of Mongolia in Seoul


















