Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ-д коронавирусын халдвар авсан хүний тоо 602-т хүрлээ

БНСУ-д коронавирусын халдвараар эмчилгээ хийгдэж байсан 57 настай эмэгтэй нас барсан нь тус улсын хувьд 5 дахь тохиолдол болж байна. Мөн БНСУ-н ерөнхийлөгч Мүн Жэ Ин улс орон даяар "Ноцтой" онц байдал зарлалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-д коронавирусын халдвар авсан хүний тоо 602-т хүрлээ
БНСУ-д коронавирусын халдвар авсан хүний тоо 602-т хүрлээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-д коронавирусын халдвараар эмчилгээ хийгдэж байсан 57 настай эмэгтэй нас барсан нь тус улсын хувьд 5 дахь тохиолдол болж байна. Тус улсад COVID-19-ийн халдвар авсан хүний тоо 602-т хүрээд байгаа. Иймд БНСУ-н ерөнхийлөгч МүнЖэИн улс орон даяар "Ноцтой" онц байдал зарлалаа.

Энэ нь коронавирусын халдвар Солонгосын өнцөг булан бүрт хурдацтай тархан хяналтаас гарч байгааг илтгэж байгаа юм. Коронавирусын халдвар ямар аюултай өвчин болохыг бид Өмнөд Солонгос улсын жишээн дээрээс харж болно. Ганцхан хүний хариуцлагагүй үйлдлээс болж халдвар авсан иргэдийн тоо өдөрт хурдацтайгаар нэмэгдсээр байна.

Эхний удаагийн шинжилгээр эрүүл гарсан ч хоёрдох удаагийн шинжилгээгээр халдвар авсан нь илэрч байгаа тохиолдол Солонгост нэлээд байна. Өндөр хөгжилтэй гэгдэх Солонгос улс ноцтой онц байдал зарлах хэмжээнд хүрч байна гэдэг ямар аюултай өвчин болохыг илтгэж байгаа хэрэг юм.

МҮОНРТ-ийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд

Хуваалцах