Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ-д маргааш “Монголын өдөр” болно

БНСУ-ын Гёнжү хотод "Торгоны зам" Олон улсын соёлын фестиваль энэ сарын 21-нд нээлтээ хийсэн.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-д маргааш “Монголын өдөр” болно
БНСУ-д маргааш “Монголын өдөр” болно. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Гёнжү хотод "Торгоны зам" Олон улсын соёлын фестиваль энэ сарын 21-нд нээлтээ хийсэн. Аравдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжлэх тус наадамд манай улсаас мөн оролцож байгаа бөгөөд маргааш тус улсад “Монголын өдөр” тохиох юм байна.

Энэхүү өдрийг тохиолдуулан үндэсний арьсан болон эсгий урлалын үзэсгэлэн, үндэсний хоолны худалдаа зэрэг арга хэмжээ зохиогдохоос гадна "Түмэн Эх" чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолтоо үзүүлэх ажээ.

Хуваалцах