БНСУ-д маск их хэмжээгээр нөөцлөх, дамлан зарахыг хориглолоо
БНСУ-д маск их хэмжээгээр нөөцлөх, дамлан зарахыг хориглолоо. Энэ сарын 6-ний өдөр хилээр 2285 маск нууцаар авч гарах гэж байгаад баригдсан тохиолдол байна. Улмаар маскийг хураан, 800.000 воны торгууль ноогдуулсан байна. Мөн Инчон олон улсын онгоцны буудалд 24.000 маскыг хаяаад явсан тохиолдол гарса
Мэдээллийн алба

БНСУ-д маск их хэмжээгээр нөөцлөх, дамлан зарахыг хориглолоо. Энэ сарын 6-ний өдөр хилээр 2285 маск нууцаар авч гарах гэж байгаад баригдсан тохиолдол байна. Улмаар маскийг хураан, 800.000 воны торгууль ногдуулсан байна. Мөн Инчон олон улсын онгоцны буудалд 24.000 маскыг хаяад явсан тохиолдол гарсан байна.
Хилээр 300-с дээш хэмжээний маск авч гарах тохиолдолд заавал мэдүүлэг өгөх ёстой юм байна. Солонгост маск ховор байгаа учир маск их хэмжээгээр худалдан авч нөөцлөх, дамлан зарж буй аж ахуй нэгжүүдэд хийх шалгалтыг улам чангалах болно хэмээж байна.
Монголын мэдээ сувгийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд


















