Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ-д онгоцны ослын улмаас нас барсан хүний тоо 62 хүрчээ

БНСУ-д өнөөдөр өглөө 09.05 цагт "Jeju air" компанийн онгоц осолдсон харамсалтай хэрэг гарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-д онгоцны ослын улмаас нас барсан хүний тоо 62 хүрчээ
БНСУ-д онгоцны ослын улмаас нас барсан хүний тоо 62 хүрчээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-д өнөөдөр өглөө 09.05 цагт "Jeju air" компанийн онгоц осолдсон харамсалтай хэрэг гарчээ. 175 зорчигчтой нислэгийн багийн 6 гишүүнтэй нисэж байсан тус онгоц нь Бангкок хотоос Муан хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдсон байна.

Амиа алдсан хүмүүсийн тоо 62-д хүрчээ. Зорчигчдын дийлэнх нь БНСУ болон Тайландын иргэд байжээ. Шатсан онгоцны их бие дотор ч цогцос үлдсэн тул амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүйг албаныхан анхааруулж байна. Одоогийн байдлаар ослын шалтгааныг холбогдох албаныхан шалгаж байгаа аж.

Хуваалцах