Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийн анхааралд!

БНСУ-д оршин сууж буй иргэд Та бүхэн олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор зорчих тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг зөвлөлөө.

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийн анхааралд!
БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийн анхааралд!. Зураг: МҮОНРТ

БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буй иргэд та бүхэн олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор зорчих тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Шаардлагатай тохиолдолд ЭСЯ-ны 010-9595-3464 шуурхай утсаар холбогдоно уу гэж Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Ташрамд, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 03-нд улсын хэмжээнд онцгой байдал зарласан билээ. Улмаар тухайн шийдвэрийг хүлээн авах эсэхээр Үндэсний Ассамблей хуралдаж уг асуудлаар санал хураалт явуулж, 100% саналаар Ерөнхийлөгчийн онцгой байдал зарласныг цуцлахыг шаардсан тогтоол гаргаж, онцгой байдлыг өнөө өглөө цуцлах шийдвэрийг Ерөнхийлөгч Юн Сог Ёль гаргажээ.

Хуваалцах