Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ-д шинэ коронавирусний 433 тохиолдол бүртгэгдлээ

Өнөөдөр 16:00 цагт БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдвар авсан хүний тоо 83-р нэмэгдэж, нийт 433 болсныг зарлалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-д шинэ коронавирусний 433  тохиолдол бүртгэгдлээ
БНСУ-д шинэ коронавирусний 433 тохиолдол бүртгэгдлээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-д шинэ коронавирусний 433 дахь тохиолдол бүртгэгдлээ. Өнөөдөр 16:00 цагт БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдвар авсан хүний тоо 83-р нэмэгдэж, нийт 433 болсныг зарлалаа.

БНСУ-д оршин суугаа болон тус улсад зорчих иргэдийн анхааралд

Монгол Улсын иргэд БНСУ-ын Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж, өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсээ вирусын халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд анхаарна уу!-Амны хаалт /маск/тогтмол зүүх
-Гараа урсгал ус, савангаар 30 секундаас дээш угаах
-Гар халдваргүйжүүлэгч байнга хэрэглэх
-Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх
-Олон нийтийн газраар аль болох явахгүй байх, явах тохиолдолд амны хаалт зүүх
-Онц шаардлагагүй бол эмнэлгээр явахгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих
-Түүхий ногоо, хүнсийг бүрэн боловсруулж хэрэглэх
-Шувуу болон зэрлэг амьтдаас хол байхХэрэв танд өндөр халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллаж буй/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлэгийн байгууллагад хандаарай. БНСУ дах нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээлэл авах боломжтой.Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудас, www.mongolembassy.com цахим хуудас, ЭСЯ-ны 02-798-3464 утсаар мэдээлэл авна уу.

Хуваалцах