БНСУ-д шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 1146 боллоо
БНСУ-д өнөө өглөөний байдлаар шинэ коронавирусний 169 тохиолдол шинээр нэмэгдэж бүртгэгдлээ.
Мэдээллийн алба

БНСУ-д өнөө өглөөний байдлаар шинэ коронавирусний 169 тохиолдол шинээр нэмэгдэж бүртгэгдлээ. Ингэснээр халдвар авсан хүний тоо 1146 болж өсөөд байна. Шинээр нэмэгдсэн 169 хүний 134 нь Тэгү хотоос илэрчээ.
COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд:
• Амны хаалт хэрэглэх
• Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих
• Гаднаас орж ирэх бүрт, бие зассаны дараа, хоол унд идэхийн өмнө гарыг сайтар савандаж угаах
• Гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх
• Сүмийн цугларалт, үзвэр үйлчилгээ, нийтийн хоолны газар зэрэг олон хүн цугласан газар очихгүй байх
• Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх, тэдгээрийг хоол хүнсэнд хэрэглэхээс татгалзах
• Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх
МҮОНРТ-ийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд


















