Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ-д суралцуулах математик, физикийн уралдааны шалгаруулалт зарлагдлаа

Уралдаанд Монгол Улсын их, дээд сургуулиудын 1-р курсын оюутан, ахлах сургуулийн 11, 12-р ангийн сурагчид оролцох боломжтой бөгөөд гурван үе шаттай явагдах ажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-д суралцуулах математик, физикийн уралдааны шалгаруулалт зарлагдлаа
БНСУ-д суралцуулах математик, физикийн уралдааны шалгаруулалт зарлагдлаа. Зураг: МҮОНРТ

Шинжлэх ухаан технологийн чиглэлээр БНСУ-ын Улсан хотын Шинжлэх ухаан технологийн институтад оюутан, сурагч элсүүлэн суралцуулах уралдааны шалгаруулалтыг ШУТИС-ийн Ахлах сургууль зохион байгуулах гэж байна. Тус уралдаан математик, физикийн төрлөөр зохион байгуулагдах юм. Уралдаанд Монгол Улсын их, дээд сургуулиудын 1-р курсын оюутан, ахлах сургуулийн 11, 12-р ангийн сурагчид оролцох боломжтой бөгөөд гурван үе шаттай явагдах ажээ. Уралдаанд оролцогчдын бүртгэлийг энэ сарын 5-наас ШУТИС-ийн Ахлах сургууль дээр бүртгэж эхэлсэн байна. Бүртгэл энэ сарын 25-нд дуусах юм.

Зохион байгуулагчид “Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн салбарт шилдэг тэргүүний боловсон хүчинг нэмэгдүүлэх” зорилготой гэж онцолж байна. Математик, физикийн уралдаан тус бүрт эхний гурван байрт шалгарсан оюутан, сурагчдыг БНСУ-ын Улсан хотын Шинжлэх Ухаан Технологийн Институтад 100 хувийн тэтгэлгээр элсүүлэн суралцуулах ажээ. Мөн уралдаанд шалгарсан оюутан, сурагчдад алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал дагалдах юм байна. Уралдаанд шалгаруулалтын мэдээллийг http://musthighschool.mn/ цахим хуудсаас аваарай.

Хуваалцах