Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээг 30 хоног хорив

БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Сүхээг цагдан хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргаж, хорих 461 дүгээр ангид 30 хоногийн хугацаатай саатуулсан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээг 30 хоног хорив
БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээг 30 хоног хорив. Зураг: МҮОНРТ

БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Сүхээг цагдан хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргаж, хорих 461 дүгээр ангид 30 хоногийн хугацаатай саатуулсан байна. Түүнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн энэ сарын 31-ны захирамжаар цагдан хорьжээ.

Тодруулбал, эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Сүхээг эрх мэдлээ урвуулан бусдаас их хэмжээний хахууль авч, зуучилсан байж болзошгүй гэх хэрэгт сэрдэн шалгаж байгаа аж.

Хуваалцах