БНСУ дахь Монголын оюутны холбоо “Хаврын баяр 2019” спорт өдөрлөг боллоо
БНСУ дахь Монголын оюутны холбооноос “Хаврын баяр 2019” спортын өдөрлөгийг 6 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулав. ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Жамсран өдөрлөгийг нээж үг хэлэв. Тэрбээр өдөрлөгийг зохион байгуулж буй СМОХ-ын удирдах зөвлөл болон тамирчид, хүрэлцэн ирсэн зочдод баяр х
Мэдээллийн алба

БНСУ дахь Монголын оюутны холбооноос “Хаврын баяр 2019” спортын өдөрлөгийг 6 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулав. ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Жамсран өдөрлөгийг нээж үг хэлэв. Тэрбээр өдөрлөгийг зохион байгуулж буй СМОХ-ын удирдах зөвлөл болон тамирчид, хүрэлцэн ирсэн зочдод баяр хүргэж, ЭСЯ-наас СМОХ-той хамтран оюутан залуусын дунд спорт, урлагийн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн болохыг тэмдэглэв. Мөн тус улсад сурч амьдарч буй оюутан залуус Бээжин, Австри Улсад болсон хилийн чанад дахь оюутан залуусын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсоныг дурдаад удахгүй Япон Улсад болох тэмцээнд амжилт гаргахыг хүсэв. Сагсан бөмбөгийн тэмцээнд оюутан залуусын нийт 16 баг оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, Үйжөнбу хотын Евин их сургуулийн баг нэгдүгээр байр, Гачөн их сургуулийн баг хоёрдугаар байр, Сүвон их сургуулийн баг гуравдугаар байрыг тус тус эзлэв. Мөн оюутнуудын дунд шатар даам, ширээний теннисийн тэмцээн болж, аваргаа шалгаруулав.
Эх сурвалж: БНСУ-ын элчин сайдын яам


















