Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ далай, тэнгисийн хилийн хяналтаа чангатгаж байна

БНСУ-ын тэнгисийн цэргийн хүчнийхэн Умард Солонгостой залгаа далайн хилийн хяналтаа чангатгаад байна. Энэ нь Умард Солонгосын загасчдын завинууд Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ далай, тэнгисийн  хилийн хяналтаа  чангатгаж байна
БНСУ далай, тэнгисийн хилийн хяналтаа чангатгаж байна. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын тэнгисийн цэргийн хүчнийхэн Умард Солонгостой залгаа далайн хилийн хяналтаа чангатгаад байна. Энэ нь Умард Солонгосын загасчдын завинууд Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн харьяа усанд орж ирснийг тогтоосонтой холбоотойгоор авсан арга хэмжээ юм байна.

Энэ тухай Өмнөд Солонгосын штабын дарга нарын хорооны албан ёсны төлөөлөгч, хурандаа КимЮнНак даваа гарагийн өглөө Сөүлд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Япон тэнгис дэх 2 Солонгосын далайн хилээс 130 аад км-ийн зайд Өмнөд Солонгосын загас агнуурын хөлөг онгоцнууд Умард Солонгосын загасчдын завь хөвж явсныг илрүүлсэн байна. Тус завинд 4 хүн сууж явсны дээр хөдөлгүүр нь эвдэрч улмаар Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн харьяа ус руу урсгал даган орж ирсэн байжээ. Энэ хэрэг явдал энэ сарын 11-ний өдөр болсон юм байна. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын олон нийтийн дунд далай тэнгис дэх хил хязгаарынхаа хамгаалалтыг чангатгах асуудал онцгойлон хөндөгдөх болсон юм.

Харин штабын дарга нарын хорооны төлөөлөгч КимЮн Нам улсын хилийг хамгаалах ажиллагаа бүхэлдээ амжилттай хэрэгжиж байгааг онцолсон байна. Харин Японы эргийн хамгаалалтын удирдах газраас тус улсын Ното олтригийн эрэг орчим дахь эдийн засгийн онцгой бүсэд өнгөрсөн 5 сараас хойш Умард Солонгосын загасчдын 300 орчим завь орж ирснийг мэдээлээд байна. Сүүлийн жилүүдэд Умард Солонгосын загасчид Япон тэнгист хууль бусаар загас агнах болсныг ч мэдээлсэн юм.

Хуваалцах