Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ газрын тос, шингэрүүлсэн хийн татвараа бууруулна

БНСУ-д газрын тос, байгалийн хийн үнэ нэмэгдэж, дагаад шатахуун, эрчим хүчний үнэ өссөн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ газрын тос, шингэрүүлсэн хийн татвараа бууруулна
БНСУ газрын тос, шингэрүүлсэн хийн татвараа бууруулна. Зураг: МҮОНРТ

БНСУ-д газрын тос, байгалийн хийн үнэ нэмэгдэж, дагаад шатахуун, эрчим хүчний үнэ өссөн. Тиймээс тус улсын Засгийн газар инфляцийг тогтоон барих, үнийг дарамтыг бууруулах үүднээс газрын тосны татварыг түр бууруулахаар төлөвлөж байна гэж мэдэгдлээ.

БНСУ-ын Сангийн дэд сайд Ли Еэ Вэон "иргэдийн нуруун дээр" шууд ирж байгаа ачааг хөнгөвчлөх үүднээс одоо 2 хувьтай байгаа байгалийн шингэрүүлсэн хийн импортын татварыг нэмж бууруулахаар ажиллаж байна гэж мэдэгдсэн байна.

Засгийн газар татварыг бууруулах хугацаа, хамрах хүрээ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг ирэх долоо хоногт танилцуулна гэлээ.

БНСУ-ын жишиг үзүүлэлт болох Дубайн газрын тосны үнэ өнгөрсөн есдүгээр сард 72.63 ам.доллар байсан бол энэ сарын байдлаар баррель нь 84 ам.долларт дөхөөд байна.

Газрын тосны үнэ өссөн нь газар тариалангийн бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, инфляцийн түвшин хоёр хувиар нэмэгдсэн байна.

Хуваалцах