БНСУ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагийн 9160 вон болгох шийдвэрийг гаргажээ
БНСУ-ын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шийдвэрлэх хорооноос 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагийн 9160 вон болгох шийдвэрийг гаргажээ.
Мэдээллийн алба

БНСУ-ын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шийдвэрлэх хорооноос 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагийн 9160 вон болгох шийдвэрийг гаргажээ.
Энэ нь сарын хамгийн доод цалин 1.914.440 вон (209 цаг ажиллах стандарт) болно гэсэн үг юм.
Тус хороо энэхүү шийдвэрээ Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яаманд өчигдөр хүргүүлсэн бөгөөд үүнийг тус яам ирэх сарын 5-ны дотор баталвал ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.
Эх сурвалж: Пусан хотод суугаа Консулын газар


















