Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ хүнсний бүтээгдэхүүний үнийг барих бодлого хэрэгжүүлнэ

Сүүлийн үед Өмнөд Солонгос улсад хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж байгаа. Үүнтэй тэмцэхийн тулд Өмнөд Солонгосын засгийн газраас сүү, кофе, бэлэн гоймон, талх, мөхөөлдөс, элсэн чихэр гэсэн өргөн хэрэглээний, үнэ нь амархан хөөргөддөг хүнсний бүтээгдэхүүний үнийг барих бодлого хэрэгжүүлэх гэ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ хүнсний бүтээгдэхүүний үнийг барих бодлого хэрэгжүүлнэ
БНСУ хүнсний бүтээгдэхүүний үнийг барих бодлого хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед Өмнөд Солонгос улсад хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж байна. Үүнтэй тэмцэхийн тулд Өмнөд Солонгосын засгийн газраас сүү, кофе, бэлэн гоймон, талх, мөхөөлдөс, элсэн чихэр гэсэн өргөн хэрэглээний, үнэ нь амархан хөөргөддөг хүнсний бүтээгдэхүүний үнийг барих бодлого хэрэгжүүлэх гэж байгаагаа мэдэгдлээ. Жишээлэхэд, мөхөөлдөсний үнэ 10-р сарын байдлаар өмнө жилийнхээс 15 хувиар өссөн, сүү 14 хувиар, талх 5 хувиар, амттаны үнэ 10 хувь, цай, кофе зэргийн үнэ 10 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Улсын инфляцын өсөлтөд хамгийн их нөлөөлдөг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өргөн зургаараа 3,8 хувь өссөн байна.

Өмнөд Солонгосын сангийн яамнаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих нь эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэл болоод байгааг өнгөрсөн долоо хоногийн сайд нарын уулзалтаар дурдсан байна.

Хуваалцах