Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

БНСУ нийт хүн амынхаа 60 хувийг хамруулах вакцины нөөц бүрдүүлнэ

БНСУ-ын Ерөнхий сайд Чон Се Гюн нийт хүн амынхаа 60 хувийг хамруулах вакцины нөөцийг засгийн газраас бүрдүүлэх болно гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр засгийн газрын зүгээс олон улсын байгууллага,

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ нийт хүн амынхаа 60 хувийг хамруулах вакцины нөөц бүрдүүлнэ
БНСУ нийт хүн амынхаа 60 хувийг хамруулах вакцины нөөц бүрдүүлнэ. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Ерөнхий сайд Чон Се Гюн нийт хүн амынхаа 60 хувийг хамруулах вакцины нөөцийг засгийн газраас бүрдүүлэх болно гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр засгийн газрын зүгээс олон улсын байгууллага, гадны фирмүүдтэй хамтран ажиллаж 30 орчим сая тун вакцин авахаар ажиллаж байгааг мэдэгдсэн байна.

Гэхдээ шинэ коронавирусний вакцины хөгжүүлэлттэй холбоотойгоор нэмэлт худалдан авалт хийх арга хэмжээ авах аж. Мөн засгийн газарт коронавирусний вакцины тогтвортой нөөцөөр хангах, дотоодын вакцин гарган авахад дэмжлэг үзүүлэх, гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт хийх хүчин чармайлт гаргах, вакцинжуулалтын төлөвлөгөө боловсруулах зэрэг үүрэг даалгавар өгчээ.

Ионхап агентлагын дамжуулж байгаагаар хүн амыг вакцинжуулах төлөвлөгөөг ирэх сард гаргах аж.

Хуваалцах