Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ шатахууны татвар бууруулсан шийдвэрээ сунгахаар болжээ

Өмнөд Солонгос улс эрчим хүчний үнэ өндөр хэвээр байгаа энэ үед шатахууны татвар бууруулсан шийдвэрээ сунгах шийдвэр Даваа гарагт гаргасан гэж Санхүү Эдийн засгийн яам мэдэгдсэн байна. Энэ оны сүүлээр дуусгавар болох шатахууны хэрэглээний татварын хөнгөлөлтийг ирэх оны дөрөвдүгээр сарыг дуустал сунг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ шатахууны татвар бууруулсан шийдвэрээ сунгахаар болжээ
БНСУ шатахууны татвар бууруулсан шийдвэрээ сунгахаар болжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгос улс эрчим хүчний үнэ өндөр хэвээр байгаа энэ үед шатахууны татвар бууруулсан шийдвэрээ сунгах шийдвэр Даваа гарагт гаргасан гэж Санхүү Эдийн засгийн яам мэдэгдсэн байна. Энэ оны сүүлээр дуусгавар болох шатахууны хэрэглээний татварын хөнгөлөлтийг ирэх оны дөрөвдүгээр сарыг дуустал сунгахаар болжээ.

Засгийн газрын төлөөлөгчдийн мэдээлснээр, энэхүү шийдвэрийн дагуу, Бензиний хөнгөлөлтийн хэмжээг 1-4 дүгээр сарын хооронд одоогийн 37 хувиас 25 хувь болгон бууруулж, харин дизель түлш, шингэрүүлсэн нефтийн хийн татварыг 37 хувиар бууруулах шийдвэрийг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Ёнхап агентлаг мэдээлжээ. БНСУ-д дэлхийн эрчим хүчний үнийн өсөлтийг даван туулахын тулд нефтийн үнийн өсөлтөөс үүдэн ард иргэдийн амьжиргаа, инфляцад үүсэх үр дагавруудыг намжаахын тулд шатахууны татварыг өнгөрсөн 7-р сараас эхлэн 37 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн байна.

Харин автомашины хувьд, хувь хүний хэрэглээний албан татварын одоогийн 30 хувийн хөнгөлөлтийг 2023 оны 6-р сар хүртэл сунгахаар болжээ. Мөн тус улсын Засгийн газар үнийн өсөлттэй холбогдуулан эрчим хүч үйлдвэрлэхэд ашигласан нөөцөд ногдуулдаг одоогийн 15 хувийн татварын хөнгөлөлтийг цаашид зургаан сарын хугацаанд үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Уг төлөвлөгөөг 12-р сарын 27-нд товлогдсон Засгийн газрын хуралдаанаар батлах юм. Орос, Украины мөргөлдөөний улмаас эрчим хүчний үнэ өсөхөд нийтийн үйлчилгээний үнэ өнгөрсөн 11-р сард 23.1 хувиар өссөн байна.

Өмнөд Солонгос эрчим хүчний хэрэгцээгээ импортоор хангадаг юм. Тус улсын хэрэглээний үнэ 11-р сард өмнөх оны мөн үеэс 5.0 хувиар өсч, долоо дахь сардаа дараалан таван хувиас давсан үзүүлэлт гарсан байна. 12-р сарын байдлаар тус улсад шатахууны үнэ 1 литр нь 1600 вон буюу 1100 гаруй америк доллар байна

Хуваалцах