БНСУ тусгаарлагдсан хүмүүст цахилгаан бугуйвч зүүлгэж хянахыг дэмжлээ
Өмнөд Солонгосын иргэдийн олонх нь хөл хорионы дэглэмд байгаа, тусгаарлагдсан хүмүүст цахилгаан бугуйвч зүүлгэж хянахыг дэмжлээ.
Мэдээллийн алба

Өмнөд Солонгосын иргэдийн олонх нь хөл хорионы дэглэмд байгаа, тусгаарлагдсан хүмүүст цахилгаан бугуйвч зүүлгэж хянахыг дэмжлээ. Социологийн нэгэн агентлагаас явуулсан судалгаагаар санал асуулгад оролцогчдын 78 орчим хувь нь коронавирусний халдвар шинээр дэгдэхээс сэргийлэх зорилгоор ийм бугуйвчийг тусгаарлагдсан иргэдэд зүүлгэх нь зөв гэсэн бол 16 хувь нь эсэргүүцжээ.
Өмнөд Солонгосын Засгийн газар энэ сарын 7-ны хуралдаанаараа тусгаарлагдсан иргэдийг хянахын тулд цахилгаан бугуйвч зүүх асуудлыг хэлэлцээд, олон нийтийн дунд хэлэлцүүлсний дараа шийдвэрлэх нь зөв гэсэн байрт суурьт хүрчээ.
Одоогийн байдлаар тус улс гар утасны цэсээр тусгаарлалтын дэглэмийг хянаж байгаа ч гар утсаа гэртээ үлдээх, "Жи-Пи-Эс"-ээ унтраах байдлаар тусгаарлалтын дэглэмээ зөрчсөн тохиолдол хэд хэд гарчээ. Өнөөдрийн байдлаар энэ улсад 46.5 мянган хүн гэрийн хөл хорионд ороод байна. Өмнөд Солонгосын хууль сахиулах байгууллагаас тусгаарлалтын дэглэм зөрчсөн 75 тохиолдлыг илрүүлж, зургааг нь прокурорын байгууллагад шилжүүлжээ.


















