Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ өнөөдрөөс төрийн тугаа өлгөнө

Одоогоос 68 жилийн өмнө наймдугаар сарын 15-нд БНСУ Япончуудаас тусгаар тогтнолоо зарлаж байсан бол 1948 он наймдугаар сарын 15-ны мөн өдөр дэлхийн дахинд өөрийн улс орны тусгаар тогтнолыг зарлаж байсан түүхтэй юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ өнөөдрөөс төрийн тугаа өлгөнө
БНСУ өнөөдрөөс төрийн тугаа өлгөнө. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын гол таван баярын нэг болох “ГуангбүкЧол” баяр энэ сарын 15-нд тохионо.

Одоогоос 68 жилийн өмнө наймдугаар сарын 15-нд БНСУ Япончуудаас тусгаар тогтнолоо зарлаж байсан бол 1948 он наймдугаар сарын 15-ны мөн өдөр дэлхийн дахинд өөрийн улс орны тусгаар тогтнолыг зарлаж байсан түүхтэй юм.

Тиймээс БНСУ түүхт энэ өдөрт бүх ард түмнээрээ хүндэтгэл үзүүлэн Төрийнхөө туг далбааг өлгөдөг, мандуулдаг уламжлалтай болжээ.

Тэр ч бүү хэл 2003 оноос хойш баригдаж буй бүх барилга байшинд төрийн туг далбааг тогтоох суурийг заавал суулгаж өгөхийг парламентаасаа хуульчилж өгсөн байна.

Энэхүү Төрийн туг далбааг өлгөх, мандуулахтай холбогдуулан туг далбаагүй айл өрх, аж ахуй нэгж байгууллагад төрийн тугийг үнэгүй хүргэх үйл ажиллагааг орон нутгийн зарим байгууллагууд санаачлан ажиллаж байгаа ажээ.

Өнөөдөр оройноос орон даяар Төрийн тугийг өлгөх компанит ажлыг эхлүүлнэ.

Түлхүүр үг:БНСУ өнөөдрөөс төрийн тугаа өлгөнө
Хуваалцах