Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

БНСУ вакцины хаягдал гарахаас сэргийлэх цахим систем үүсгэжээ

Өмнөд Солонгосын Засгийн газар коронавирусний вакцины хаягдал гаргахгүйн тулд цахим шинэ систем бүрдүүлсэн байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ вакцины хаягдал гарахаас сэргийлэх цахим систем үүсгэжээ
БНСУ вакцины хаягдал гарахаас сэргийлэх цахим систем үүсгэжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын Засгийн газар коронавирусний вакцины хаягдал гаргахгүйн тулд цахим шинэ систем бүрдүүлсэн байна. Ингэснээр эмнэлгийн байгууллагууд нь хэдэн тун вакцин байгаа, хэдэн тун үлдсэн тухайгаа цахим мэдээллийн санд мэдээлэх, иргэд нь цахим сайт болон байршлын аппликейшн ашиглан хэзээ, хаана, ямар байршилд хэдэн тун вакцин байгааг харах боломжтой болж буй юм байна.

Мөн иргэд вакцин хийлгэх цагаа цахим нэгдсэн системээс авч, заавал утсаар залгаж авах шаардлагагүй болжээ. Уг системд 30 болон түүнээс дээш насны, коронавирусний вакцин хийлгээгүй, вакцины захиалга, цаг аваагүй хүн нэвтрэх боломжтой юм байна.

Хуваалцах