Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ-ын барилгын материалын чанар стандартыг Монголд нэвтрүүлэхэд хамтран ажиллана

Монгол Улсын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын санаачилгаар БНСУ-ын барилгын материалын үзэсгэлэн яармаг өнгөрсөн амралтын өдрүүдэд “Мишээл экспо”-д боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын барилгын материалын чанар стандартыг Монголд нэвтрүүлэхэд хамтран ажиллана
БНСУ-ын барилгын материалын чанар стандартыг Монголд нэвтрүүлэхэд хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын санаачилгаар БНСУ-ын барилгын материалын үзэсгэлэн яармаг өнгөрсөн амралтын өдрүүдэд “Мишээл экспо”-д боллоо.

Үзэсгэлэнд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва болон дотоод гадаадын бизнес эрхлэгчид, бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчид оролцлоо. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва үзэсгэлэнгийн нээлтэд оролцох үеэрээ БНСУ-ын барилгын стандартыг Монголд түлхүү нэвтрүүлэх, чанартай бараа материалыг нийлүүлэхэд хотын зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд БНСУ-ын барилгын материалыг нийлүүлж буй аж ахуй нэгжүүдийг дэмжиж, харилцан ашигтай хамтран ажиллах боломж бололцоо нээлттэй гэдгийг энэ үеэр дурдлаа.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Хуваалцах