Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ-ын Бүчонь хотын ИТХ-ын төлөөлөгчид Дархан хотод айлчлав

БНСУ-ын Бүчонь хотын ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 10-13-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт албан ёсны айлчлал хийж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын Бүчонь хотын ИТХ-ын төлөөлөгчид Дархан хотод айлчлав
БНСУ-ын Бүчонь хотын ИТХ-ын төлөөлөгчид Дархан хотод айлчлав. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Бүчонь хотын ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 10-13-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт албан ёсны айлчлал хийж байна. Төлөөлөгчид өнөөдөр Дархан сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нартай уулзалт хийлээ.

Өнгөрсөн оны 10 дугаар сард Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид БНСУ-ын Кёнги аймагт албан ёсны айлчлал хийсэн. Тус айлчлалын хүрээнд Бүчонь хот, Дархан уул аймаг хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, ах дүү найрамдлын харилцаа тогтоож эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллахаар болсон байна. Солонгосын талаас яг газар дээр нь ажиллаж нөхцөл байдлыг судлахаар Дархан хотод 3 хоногийн хугацаанд албан ёсны айлчлал хийж байгаа нь энэ юм.

Хуваалцах