БНСУ-ын Бусан хотын эмч, мэргэжилтнүүд БОЭТ-д ажиллаж байна
БНСУ-ын Бусан хотын эмнэлэгийн мэс засал, зүрх судас, дотор, сувилахуйн чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг есдүгээр сарын 10-13-ны өдрүүдэд Ховд аймгийн БОЭТ-д ажиллаж байна.
Мэдээллийн алба

Хамтын ажиллагааны хүрээнд эмч, мэргэжилтнүүд иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношлогоог үнэ төлбөргүй хийхээс гадна сонгогдсон өвчтөнүүдэд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм. Мөн БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ажлын байран дахь сургалтыг зохион байгуулсан байна.

Эдгээр эмч мэргэжилтнүүдийг аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг болон холбогдох байгууллагуудын удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Ховд аймгийн иргэдийн дунд зонхилж буй өвчлөлүүдийг хэрхэн бууруулах талаар санал солилцож, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах “Эмч солилцооны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хамтран ажиллахаар боллоо.
Мөн тус ажлын хэсгийнхэн Дуут, Мөнххайрхан сумын эмнэлгүүдэд яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, Цэцэг суманд ундны усны хатуулаг бууруулах тоног төхөөрөмж нийлүүлж байгаа юм.
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ