Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Чун Ду Ван 90 насандаа таалал төгслөө

БНСУ-ын Ерөнхийлөгчийн албыг 1980-1988 он хүртэл хашиж байсан Чун Ду Ванийг мягмар гарагт нас барсан тухай "Ёнхап" агентлаг мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Чун Ду Ван 90 насандаа таалал төгслөө
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Чун Ду Ван 90 насандаа таалал төгслөө. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн албыг 1980-1988 он хүртэл хашиж байсан Чун Ду Ванийг мягмар гарагт нас барсан тухай "Ёнхап" агентлаг мэдээллээ.

Ерөнхийлөгч Чун Ду Ван 1979 онд цэргийн эргэлтээр засгийн эрхийг булаан авч, дараа жил нь Ерөнхийлөгч болж байжээ. 1997 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Чун Ду Ван нь тухайн онд болсон улс төрийн бослогыг удирдан зохион байгуулж хуйвалдаан зохион байгуулсан, бослогод оролцсон юм.

Мөн хууль бусаар цэрэг хөдөлгөх тушаал өгсөн, байлдааны үеийн үүргээ умартсан, харьяа цэргийн албан хаагчдын амь насыг бүрэлгэхийг завдсан, цэргийн албан тушаалтныг удирдсан зэрэг хэргээр Дээд шүүхээс бүх насаараа хорих ялаар шийтгүүлж байсан ч өршөөгдөж байсан байна.

Хуваалцах