Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ шинэ оны босгон дээр суллагдлаа

БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч асан Пак Гын Хэг шинэ оны босгон дээр суллалаа. Тэрбээр авлигын хэргээр 57 сарын турш хоригдсон бөгөөд, одоогийн ерөнхийлөгч Мүн Жэ Ин өршөөл үзүүлсэн юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ шинэ оны босгон дээр суллагдлаа
БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ шинэ оны босгон дээр суллагдлаа. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч асан ПакГынХэг шинэ оны босгон дээр суллалаа. Тэрбээр авлигын хэргээр 57 сарын турш хоригдсон бөгөөд, одоогийн ерөнхийлөгч МүнЖэИн өршөөл үзүүлсэн юм.

Тодруулыал, өнгөрсөн сарын сүүлээр БНСУ-ын хууль зүйн яам ерөнхийлөгч асан ПакГынХэг шинэ жилийн өршөөлийн жагсаалтад оруулсан гэж мэдэгдэж байсан нь олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байсан юм. ПакГынХэ Сөүл хотын эмнэлэгт хэвтэж байхдаа өршөөх бичгийг хүлээн авсан байна. Түүний хувьд суллагдсаныхаа дараа мөр, нурууны архаг өвчнөө эмчлүүлж байна гэж Ёнхап агентлаг мэдэгджээ.

Өдгөө 69 настай ерөнхийлөгч асан 2019 онд мөрний мэс засалд орсон бөгөөд хоёрдугаар сарын 2 хүртэл эмнэлэгт хэвтэх төлөвлөгөөтэй байгаа аж. БНСУ-ын ерөнхийлөгчийн хөх ордны мэдээлснээр, ПакГынХэгийн биеийн байдал муудсан нь өршөөл үзүүлэх шийдвэр гаргахад нөлөөлсөн байна. ПакГынХэ авилга албан тушаалын хэргээр 22 жилийн хорих ял авсан бөгөөд 2017 оноос хойш ял эдэлж байсан юм. Одоогоор ПакГынХэг ерөнхийлөгчийн хамгаалалтын алба хамгаалалдаа байлгана.

Гэвч тэрээр тусгай тэтгэвэр, тусгай хангамж гэх мэт эрх ямба эдлэхгүй. ПакГынхэ өөрийн дотнын найз ЧойСунШилд төрийн хэргийг хөшигний ардаас явуулахыг зөвшөөрч, Самсунг зэрэг томоохон компаниудтай хуйвалдан, авилгын тохироо хийсэн гэж буруутгагдаж байсан юм. Харин түүний суллагдсан шалтгаан олон улсад, тэр дундаа БНСУ-д ихээхэн дуулиантай байгаа бөгөөд ирэх 3 дугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлж болзошгүй гэж үзэж байна.

БНСУ-ын сөрөг хүчин болсон Ардын хүчний консерватив намаас нэр дэвшигч ЮнСукЁол болон түүний дэмжигчид, МүнЖэИнийг ирэх сонгуулийн сурталчилгааг хийж байна хэмээн үзсэн юм. Харин ПакГынХэ суллагдсаныхаа дараа өөрийн эцэг, ерөнхийлөгч асан ПакЧун Хиг дурссан бөгөөд хоног хугацаа өнгөрөх тусам аавыгаа санаж байгаа тухайгаа дурджээ.

Тэрбээр "энгийн амьдралд" атаархаж байсан ч хожим эх орон, ард түмнийхээ төлөө амьдралаар амьдрахаар шийдсэн гэж захидалдаа бичжээ.

Хуваалцах