Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан таалал төгсөв

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ким Ён Сам өнөөдөр 87 насандаа өвчний улмаас таалал төгсчээ. Тэрээр сүүлийн жилүүдэд цусны болон зүрхний хүнд өвчнөөр өвдөж, эмчлүүлж байсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын Ерөнхийлөгч асан таалал төгсөв
БНСУ-ын Ерөнхийлөгч асан таалал төгсөв. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ким Ён Сам өнөөдөр 87 насандаа өвчний улмаас таалал төгсчээ. Тэрээр сүүлийн жилүүдэд цусны болон зүрхний хүнд өвчнөөр өвдөж, эмчлүүлж байсан байна. Тэрээр Өмнөд Солонгосыг олон арван жил захирсан цэргийн дэглэмийг халж, 1997-1998 оны Азийн санхүүгийн хямралын үеэр олон улсаас их хэмжээний тусламжийн зээлийг зоригтойгоор авч, улс орныхоо эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж чадсанаараа нэр хүндтэй төрийн тэргүүн байсан юм.

Ким Ён Сам нь 1993-1998 оны хооронд БНСУ-ын Ерөнхийлөгч байлаа. Тэрээр Өмнөд Солонгосын ардчиллыг дэмжих хөдөлгөөний нөлөө бүхий тэмцэгч байж, цэргийн дарангуйллын дэглэмийг эсэргүүцдэг байв. Тэрээр Ерөнхийлөгчийн хувиар цэргийн эргэлт гарсан улс оронд төрийн эрх мэдлийг энх тайван замаар шилжүүлэх үндэс суурийг тавьсан гэдгээрээ Өмнөд Солонгосын ард түмний дунд нэр төртэй төрийн тэргүүн байсан юм.

Хуваалцах