Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгч энэ сарын 21-23-ны өдрүүдэд ОХУ-д айлчилна

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин энэ сарын 21-23 ны өдрүүдэд ОХУ д айлчилна. 3 өдөр үргэлжлэх төрийн энэ айлчлал нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сүүлийн 19 жил дэх анхны айлчлал болох юм. энэ тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын албан ёсны төлөөлөгч Ким Ыи Гём хэвлэлийнхэнд м

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын ерөнхийлөгч энэ сарын 21-23-ны өдрүүдэд ОХУ-д айлчилна
БНСУ-ын ерөнхийлөгч энэ сарын 21-23-ны өдрүүдэд ОХУ-д айлчилна. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч МунЖэИн энэ сарын 21-23 ны өдрүүдэд ОХУ д айлчилна. 3 өдөр үргэлжлэх төрийн энэ айлчлал нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сүүлийн 19 жил дэх анхны айлчлал болох юм. энэ тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын албан ёсны төлөөлөгч КимЫиГём хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.

Энэ айлчлалын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч МунЖэИн, ОХУ ын төрийн тэргүүн Владимир Путин нарын уулзалт хэлэлцээ болох юм байна. Гэхдээ Хөх ордны албан ёсны төлөөлөгч энэ уулзалтын товыг зарлаагүй байна. Төрийн энэ айлчлалынх нь зорилго нь Шинэ Умардын бодлогын төвд байгаа ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх арга замын талаар хэлэлцэхэд оршиж байгааг тэрээр онцолсон юм.

Мөн Москвад болох дээд уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм байна. МунЖэИны айлчлалын хөтөлбөрт Оросын Төрийн Думын индэр дээр үг хэлэх арга хэмжээ багтсан байгаа юм байна.

Хуваалцах