БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 2019 оны анхны нарыг иргэдтэйгээ угтлаа
Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 2019 оны анхны нарыг иргэдтэйгээ хамт угтлаа.
Мэдээллийн алба

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 2019 оны анхны нарыг иргэдтэйгээ хамт угтлаа. Тэрбээр Сөүлийн төвд байрлах Намсан уулан дээр өнгөрсөн жил амжилт үзүүлсэн 6 хүнийг дагуулан иргэдтэйгээ хамт өглөөний нарыг угтжээ.

Тэрбээр шинэ оны нар үзэхээр цугларсан иргэддээ хандан 2019 онд хүн бүрт нэг бүрчлэн хүрч ажиллаж, иргэдийнхээ амьдралыг улам сайжруулахаа амласан байна. Мөн энэ онд Умард Солонгостой тогтоосон энхтайван улам их өргөжин дэвших болно гээд иргэддээ сайн сайхныг хүсчээ.



















