Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-д айлчилж байна

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин өчигдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо хүрэлцэн ирснээр түүний АНУ-д хийх 4 өдрийн айлчлал эхэллээ. Түүний энэ удаагийн айлчлал бол ирэх 6-р сард

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-д айлчилж байна
БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-д айлчилж байна. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын ерөнхийлөгч МүнЖэИн өчигдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо хүрэлцэн ирснээр түүний АНУ-д хийх 4 өдрийн айлчлал эхэллээ. Түүний энэ удаагийн айлчлал бол ирэх 6-р сард Сингапурт болох Америк-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтаас өмнө болж байгаа гэдгээрээ онцлогтой. Трамп, МунЖэИн нарын гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар АНУ болон Өмнөд Солонгосын холбоотны харилцааны өргөжин тэлэлтийг дахин нотлон гэдгийг цагаан ордны мэдэгдэлд онцолсон юм.

Үүнээс гадна өнгөрсөн сарын 27нд болсон Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үр дүнд Солонгосын хойгт гарч байгаа өөрчлөлтүүд дээр илүү ойр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх талаар мөн Трамп ерөнхийлөгчийг Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх дээд хэмжээний уулзалтын талаар хэлэлцэх юм байна. Бас нэг голчлон хэлэлцэх асуудал бол АНУ, Өмнөд Солонгосын жил тутам зохион байгуулдаг Макс Тандер нэртэй цэргийн хамтарсан сургуулилт юм. Өнгөрсөн 7 хоногт Өмнөд болон Умард 2 Солонгосын засгийн газрын түвшний дээд хэмжээний уулзалт товлогдсон байсан ч Пхенян энэ уулзалтыг өдөөн хатгалга хэмээн үзэж уулзалтыг гэнэт цуцалсан юм.

Мөн энэ цэргийн ажиллагаа нь Солонгосын хойгт энх тайван цогцлох үйл хэргийг хойш чангааж байна хэмээн шүүмжилсэн. Цаашлаад ирэх 6-р сард болох Трамп-Кимийн уулзалтыг цуцалж магадгүй гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Тиймээс Мүн болон Трамп нарын энэ удаагийн уулзалтаар энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх МүнЖэИн-ы хувьд АНУ, Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад гүүр нь болж ажиллах тухай асуудлыг Сөүлийн талаас хөндөх болов уу гэж ажиглагчид харж байна.

Хуваалцах