Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин "Астразенека" вакцин тариуллаа

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, тэргүүн хатагтай Ким Жон Сүкийн хамтаар коронавирусний вакцинд хамрагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин "Астразенека" вакцин тариуллаа
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин "Астразенека" вакцин тариуллаа. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, тэргүүн хатагтай Ким Жон Сүкийн хамтаар коронавирусний вакцинд хамрагдлаа. Тэрбээр өнөөдөр 9:00 цагт Сөүл хотын Жунран дүүрэгт байрлах Эрүүл мэндийн төв дээр очин "Астразенека" вакцин тариулсан юм.

Ерөнхийлөгчийн гэр бүл болон Улсын аюулгүй байдлын хамгаалах хэлтсийн дарга гэх мэт нийт 11 хүн вакцинд хамрагдсан явдал нь ирэх зургаадугаар сард болох G7-н уулзалтын бэлтгэл ажлын нэг хэмээсэн юм.

БНСУ-д өнөөдрөөс эхлэн 65-аас дээш насны иргэд вакцинд хамрагдана.

Э.Ижилболд

Хуваалцах