Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн нэр хүндийн түвшин өссөн үзүүлэлттэй гарчээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ийн нэр хүндийн үзүүлэлт 50 хувь-д хүрч нэмэгдсэн судалгааны дүн гарсныг Ёнхап мэдээлж байна. Энэ үзүүлэлт сүүлийн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын Ерөнхийлөгчийн нэр хүндийн түвшин өссөн үзүүлэлттэй гарчээ
БНСУ-ын Ерөнхийлөгчийн нэр хүндийн түвшин өссөн үзүүлэлттэй гарчээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч МүнЖэИн-ийн нэр хүндийн үзүүлэлт 50 хувь-д хүрч нэмэгдсэн судалгааны дүн гарсныг Ёнхап мэдээлж байна. Энэ үзүүлэлт сүүлийн 1 сарын хугацаанд анх удаа өссөн үзүүлэлтийг харуулж байгаа судалгааны дүн юм. Түүний нэр хүндийн түвшин өсөх болсон гол шалтгааныг Умард Солонгостой харилцаагаа сайжруулж байгаатай холбон тайлбарласан байна.

Өмнөд Солонгосын Realmeter судалгааны хүрээлэнгээс, сар тутам, ерөнхийлөгчийн нэр хүндийн түвшинг ард иргэдийн дунд санал асуулгаар явуулж тодруулдаг. Өнгөрсөн 7 хоногт тус хүрээлэнгээс нийт 1507 иргэний дунд явуулсан судалгаагаар ерөнхийлөгч МүнЖэИнийг дэмжигчдийн тоо 1,6 хувиар өсч 50,4 хувьд хүрсэн байна. Энэ судалгааг хамгийн сүүлд буюу өнгөрсөн 2018 оны сүүлийн долоо хоногт явуулсан судалгаатай харьцуулсан байна.

2018 оны сүүлийн 7 хоногт явуулсан судалгаагаар, ерөнхийлөгчийн МүнЖэИн-ий нэр хүндийн түвшин 47,1 хувь хүртэл буурсан байсан юм. Энэ нь, МүнЖэИн-ий хувьд өнгөрсөн 2017 оны 5-р сард ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш, хамгийн доод үзүүлэлт буюу болж байсан байна. Түүний нэр хүнд улс оронд нүүрлэсэн нийгэм эдийн засгийн асуудалтай холбогдуулан буурч байна гэж шинжээчид дүгнэдэг юм.

Хуваалцах