БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сөрөг хүчнээс нэр дэвшигч Юн Сок Ёол сонгогдлоо
БНСУ-д энэ сарын 09-ний өдөр Ерөнхийлөгчийн сонгууль болж өндөрлөлөө. Тус сонгуулийн урьдчилсан дүнгээр одоогийн сөрөг хүчин болох Ард түмний хүч намаас нэр дэвшигч, Ерөнхий прокурор асан Юн Сок Ёол ялалт байгуулжээ.
Мэдээллийн алба

БНСУ-д энэ сарын 09-ний өдөр Ерөнхийлөгчийн сонгууль болж өндөрлөлөө. Тус сонгуулийн урьдчилсан дүнгээр одоогийн сөрөг хүчин болох Ард түмний хүч намаас нэр дэвшигч, Ерөнхий прокурор асан ЮнСокЁол ялалт байгуулжээ.
Тэрбээр сонгуулийн урьдчилсан дүн тодорхой болсны дараа хэлсэн үгэндээ, "Энэ ялалт нь ганцхан манай намын ялалт биш ард түмний ялалт юм. Хоёр өрсөлдөгчдөө амжилт хүсээд цаашид бид ард түмнийхээ төлөө нэг хүн шиг нэгдэн ажиллахыг уриалж байна" гэв.
БНСУ-ыг удирдан авч явах шинэ Ерөнхийлөгчийн хувьд гадаад харилцаа, улсын аюулгүй байдалд ихээхэн ач холбогдол өгч ажиллана хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж.
Сануулахад, БНСУ-ын Үндсэн хуульд зааснаар тус улсын ерөнхийлөгч таван жилийн хугацаатай сонгогддог.
/cloudfront-us-east-2.images.arcpublishing.com/reuters/W3Q6ACJ4GZMRXAYTB5R3TUHWK4.jpg)
/cloudfront-us-east-2.images.arcpublishing.com/reuters/D2AHGDPDSFMDFBAEFMXHAWXSVM.jpg)
/cloudfront-us-east-2.images.arcpublishing.com/reuters/OLQTRYEQGRO3XPO25RQ72IYC7U.jpg)



















