БНСУ-ын Эрүүл мэндийн сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Солонгосын Олон Улсын эрүүл мэндийн сан /СОУЭМС/-гийн Ерөнхий захирал Ноён Чун Чанг Бае-ийг хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Солонгосын Олон Улсын эрүүл мэндийн сан /СОУЭМС/-гийн Ерөнхий захирал Ноён Чун Чанг Бае-ийг хүлээн авч уулзлаа.

Тус сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжих Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх тасгийн инженер, техникийн ажилтнуудыг урт хугацааны сургалтад хамруулах сонгон шалгаруулалтын үйл явцын талаар ярилцсан байна.
Сургалтын хүрээнд сонгон шалгаруулалтын зарыг өдөр тутмын сонин хэвлэлд нээлттэй зарлаж, эцсийн шатны шалгаруулалтыг СОУЭМС болон тус Улсын дүрс оношилгоо, эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй ярилцлагад орох зэрэг шалгаруур тавих юм байна.
Тус уулзалтад Монголын талаас ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Төмөртогоо, болон бусад албаны хүмүүс байцлаа.


















