БНСУ-ын гадаад хэргийн сайдын айлчлал эхэлж байна
Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэн манай улсад өнөөдрөөс эхлэн энэ сарын 27-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.
Мэдээллийн алба

Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэн манай улсад өнөөдрөөс эхлэн энэ сарын 27-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхах юм. Мөн Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны яриа хэлэлцээ хийнэ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Хурд” агентлагийн бэлтгэснээр хүргэж байна.


















