Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БНСУ-ын гадаад хэргийн сайдын айлчлал үргэлжилж байна

Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэн манай улсад өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-27-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын гадаад хэргийн сайдын айлчлал үргэлжилж байна
БНСУ-ын гадаад хэргийн сайдын айлчлал үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэн манай улсад өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-27-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэн өнөө өглөө Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзаж, ёслолын уулзалт хийснээс гадна албан ёсны хэлэлцээ хийсэн юм.

Харин үүний дараа Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхах юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг бид удахгүй хүргэнэ.

Хуваалцах