Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

БНСУ-ын Галын хүрээлэнтэй цахим уулзалт хийв

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс БНСУ-ын Галын хүрээлэнтэй цахим уулзалт зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын Галын хүрээлэнтэй цахим уулзалт хийв
БНСУ-ын Галын хүрээлэнтэй цахим уулзалт хийв. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс БНСУ-ын Галын хүрээлэнтэй цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ГСХ-ийн захирал, хурандаа Д.Алтангэрэл, эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Сэржмядаг, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах нар оролцож, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Цахим уулзалтаар талууд 2019 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд санал солилцож, 2021-2023 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хамтран ажиллахаар боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах